(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНСТИТУТЫН ТАНИЛЦУУЛГА

Институтын үүсэл:

ЭЗҮДС нь 1999 онд анх байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн үеийн анхны тэнхим нь Ерөнхий эрдмийн тэнхим юм. Ерөнхий эрдмийн тэнхим нь 2009 онд “Хүний хөгжлийн институт” нэртэйгээр шинэчлэн өөрчлөгдсөн.

Институтын удирдлага:

2009 оноос Хууль зүйн ухааны Доктор, Дэд профессор, Бэлтгэл хурандаа агсан Н.Нанзад 2012 он хүртэл ажиллаж, 2012 оноос одоог хүртэл Докторант, Дэд профессор Ч.Оюунгэрэл тус институтын удирдлагаар ажиллаж байна. 

Институтын эрхэм зорилго:

Орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгээр оюуны цар хүрээгээ тэлж, сургалтын дэвшилтэт  технологийг үр дүнтэй ашиглан, оюутны бие даан суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж, суралцах  арга зүй, ур чадварыг эзэмших болон үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлахад нь чиглүүлж, хамт олонч хандлагыг төлөвшүүлэн, чанартай боловсрол эзэмшүүлэхэд оршино.

Институтын зорилт:

   -БҮТЭЭЛЧ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ

   -НЭГДМЭЛ, ЭВСЭГ, ИЛ ТОД БАЙДАЛ

   -ОЮУНЛАГ, МЭРГЭШСЭН БАЙДАЛ

   -ШИНЭЛЭГ, ҮР ДҮНД СУУРИЛСАН БАЙДАЛ

Институтын бүрэлдэхүүн: 

Тэнхимийн багш нар зааж байгаа хичээлийнхээ чанар чансааг жишиг их, дээд сургуулиудын түвшинд хүргэхийн тулд ахмад тэргүүний багш нараас суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцох зэргээр заах арга зүйн мэдлэг чадвараа дээшлүүлж ажилладаг. Мөн манай багш нар гадаадад эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил дээшлүүлэх сургалтанд тогтмол хамрагддаг.

Институтын үндсэн сургалт: 

Тус Институтын багш нар Нийгмийн ухаан, Монголын түүх соёл зан заншил, Социологийн судалгаа, Улс төр судлал, Шинжлэх ухааны судалгааны арга зүй, Бизнесийн эрх зүй, Философи, Эдийн засгийн сэтгэлгээний түүх соёл, Макро эдийн засаг, Микро эдийн засаг, Хятад хэл, Ерөнхий англи хэл, Бизнесийн англи хэл, Ярианы англи хэл, Компьютер хэрэглээ, Дээд математик, Шугаман програмчлал, Экологи, Монгол хэл найруулга зүй, Архив, бичиг хэрэг хөтлөлт, Бүтээмжийн удирдлага, Чанарын удирдлага, Банкны үйл ажиллагааны үндэс, Банкны менежмент, Интернэт сүлжээ, Төрийн санхүү, Програмчлалын хэл, Дотоод сүлжээ, Инновацийн менежмент зэрэг хичээлийн сургалтын ажлыг тус институтын багш нар зохион байгуулан зааж байна. 

Институтын бусад үйл ажиллагаа: 

Тус институт нь сургуулиа сурталчлах, багш, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг зохион байгуулдаг. ЭЗҮДС-ийн оюутан залуусыг ирээдүйн чадварлаг, оюунлаг боловсон хүчин болгох, харилцан туршлага солилцох, өөрсдийн мэдсэн сурсанаа нөхөдтэйгөө хуваалцах зэргээр танхимын бус аргаар Англи хэлний сурах чадварыг сайжруулах, хүсэл эрмэлзлэлийг нь идэвхижүүлэх зорилгоор  1-4 курс, мөн орой эчнээ ангийн оюутнуудын сургалт-соёл төлөвшлийг хариуцаж, тэднийг сурах арга барилд дадлагажуулах, ном, сурах бичгээс уншиж тэмдэглэх, орчин үеийн мэдээллийг өргөн ашиглаж сурах, гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж “Залуу лидер” клуб, “REFORM” англи хэлний дугуйлан ажиллуулдаг.