(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

МЕНЕЖМЕНТИЙН ИНСТИТУТЫН ТАНИЛЦУУЛГА

Товч танилцуулга:

ЭЗҮДС-ийн Менежментийн институтын харъяанд Гадаад худалдаа гаалийн удирдлага, Олон улсын худалдаа, Менежментийн удирдлага, Ххүний нөөцийн удирдлага, Инновацийн удирдлага, Төрийн захиргааны удирдлага гэсэн мэргэжлийн ангиуд харъяалагддаг. 

Тус институт нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын төдийгүй гадаад дотоодын бизнесийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, оюутны үүсгэл санаачлагаар клуб, багуудыг удирдан ажиллах, хичээлийн жилийн үндсэн зорилтот ажлын чиглэл, түүний дотор сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох, шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирлээ. 

Институтын эрхэм зорилго:

Дэлхийн хөгжлийн хандлага Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд оюутны эрх ашгийг дээдэлсэн, оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц, чадварлаг, эрдэмлэг багшлах бүрэлдэхүүнтэйгээр онолын өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Интститутын цаашдын зорилт: 

Мэргэжлийн сургалтын агуулгыг их сургуулиудын жишиг түвшинд хүргэх, сургалтын материалуудыг электрон хэлбэрт оруулж суралцагчдад хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.