(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

ЭДИЙН ЗАСГИЙН ИНСТИТУТЫН ТАНИЛЦУУЛГА

Тус институт нь 2002 онд байгуулагдсан. Доктор 2, татварын итгэмжлэгдсэн төлөөлөгч 3, мэргэшсэн ня-бо 2, ахмад багш 3, зөвлөх багш 2 болон бусад багш нар ажиллаж байна. Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Татварын Газар, Сангийн Яам болон бусад банк санхүүгийн байгууллагуудтай манай шилдэг багш нар хамтарч ажиллах, санал солилцох, туршлага хуваалцах, сургалт семинарт оролцох болон мэргэжлийн зөвлөгөөний тал дээр хамтран ажилладаг.

Институтын эрхэм зорилго:

МУ-д төдийгүй Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх санхүүгийн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэнэ.

Институтын зорилт:
Ø  Шилдэг багш профессорын баг байгуулах
Ø  Орчин үеийн сургалтын шилдэг аргуудыг нэвтрүүлэх
Ø  Сургалт судалгааны ажлыг дээд зэргээр хөгжүүлэх
Ø  Мэдлэг чадвар төлөвшлийг сургалтаар олгох

Институтын уриа: Сургалт-Судалгаа-Үр дүн

Институтын харъяа клуб, дугуйлангууд:
Ø  “Би санхүүч” клуб
Ø  “Шилдэг банкир” дугуйлан

Институтээс зохиогддог арга хэмжээ, үйл ажиллагаа:
Ø  Татварыг хэн сайн мэдэх вэ?
Ø  Таны IQ хэд бол?
Ø“Санхүүгийн зах зээлд өрсөлдөх чадвар” сургалт семинар
Ø“Санхүүгийн зах зээлийг тооны хэлээр”сургалт семинар