(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

ЭЗҮДС-ийн номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих, өргөн хүрээтэй мэдээллийг суралцагчдад хүргэх түшиц газар билээ. Удирдлагын зүгээс номын сангийн үйлчилгээ, хангамжийг зохих стандартын түвшинд хүргэх талаар дараалалтай арга хэмжээг авч ирсэн ба авахаар ч төлөвлөж байна. Номын сангийн нэн тэргүүний үүргийг тодорхойлохдоо:

  • Номын сангийн фонд бүрдүүлэлтийг өөрийн сургуулийн сургалтын чиглэл, ангилалд тохируулан сайтар сонгож, цаг тухайд нь хийх;
  • Номын сангийн ажиллагааг соёлч боловсон, шуурхай байлгах талаар цаг ямагт анхаарч, уншигчдын эрэлт хэрэгцээг соргог мэдэрч ажиллах;
  • Ном, сурах бичгийг сэлбэн засварлах, хувилан олшруулах, шинээр захиалах зэрэг ажлыг уншигчдын шаардлагын хэмжээнд гүйцэтгэх;
  • Шинэ номын мэдээлэл, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, статистик лавлагааг тогтмолжуулж, сонсох ба үзэх материалын хангамжийг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага, хариуцлагатай ажиллах явдал хэмээн үзэж ирсэн.

ЭЗҮДС-ийн дэргэдэх Хэвлэлийн студи нь тус сургуулийн профессор багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагын эх бэлтгэх, хувилж олшруулах, сурталчилгаа танилцуулга хэвлэх,төсөл боловсруулах зэргээр хэвлэн нийтлүүлэх ажлын түшиц болж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх замаар бие даасан нэгжийн хэлбэрээр ажиллаж ирлээ. Энэ нэгжийн үндсэн үйл ажиллагаа нь:

  • Сургуулийн профессор, багш нарын оюутанд зориулан бичсэн бүтээлүүдийн хэвлэлийн эхийг бэлтгэх, хэвлүүлэх;
  • Сургалтын зориулалттай тараах материалыг хэвлэн олшруулах;
  • Сургуулийн сурталчилгааны асуудлыг хариуцаж, олон нийтэд таниулах, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах;
  • Диплом, танилцуулга зэрэг бусад төрлийн хэвлэл, рекламны үйлчилгээгээр гадны байгууллага, хувь хүмүүст үйлчлэх чиглэлээр голчлон явагдаж байна.

Номын сангийн үндсэн чиг үүрэг: 

Номын сан нь нийт уншигчдын судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном сурах бичиг, и-ном, онлайн мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах.

Тус номын санг өөрийн сургуулийн бэлтгэдэг мэргэжилтний мэргэжлийн чиглэл, сургуулийн онцлогт зохицуулж, нийтлэг шаардлагуудыг бүрэн хангах түвшний бүтэц, зохион байгуулалттай болгоход ихээхэн анхаарч байна. 

Өнөөдрийн байдлаар номын сангийн зөвлөл нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, дараахи ажил хэргийн хуваарьтай ажиллаж байна:

Зөвлөлийн даргын үүрэг нь номын сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, номын сангийн фондын бүрдүүлэлт, баяжуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх талаар тодорхой санал боловсруулан эрдмийн зөвлөлд оруулах үүрэг гүйцэтгэнэ. Зөвлөлийн гишүүн-санхүүчийн үүрэг нь номын сангийн төсвийн зарцуулалтанд хяналт тавих, санхүүжилтийг цаг тухайд нь хийх, төрөл бүрийн гэрээний биелэлтэд хяналт тавина. Зөвлөлийн гишүүн-номын санчид нь номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, номын сангийн үндсэн фонд, материаллаг баазыг болон номын сангийн ойрын фонд, ном, сурах бичгийн түгээлтийг хариуцдаг. 

Номын сан нь ойрын фонд, уншлагад зориулсан 2 өрөө, 80 орчим суудал бүхий уншлагын танхимтай. Номын сангийн лавлагааг номын каталоги болон компьютерээр гүйцэтгэж болно.

Сургууль өргөжин хөгжиж, И-сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаатай уялдан сургуулийн номын санг мэдээллийн төв болгон өргөжүүлэх боломжийг судалж байна. Үүний тулд:

  • Сургуулийн сургалтын чиглэлийн онцлогийг харгалзан эдийн засгийн төрөлжсөн номын сан бий болгох чиглэлээр ажиллаж, номын тоо, баяжилт, эргэлтийг улам нэмэгдүүлэх;
  • Сургалтын агуулгыг цахим хэлбэрт шилжүүлж, фондын номыг электрон каталогид бүрэн хамруулж, орчин үеийн мэдээллийн сувгуудыг шинээр ашиглаж эхлэх;
  • Чөлөөт сонголттой үйлчилгээнд аажмаар шилжиж, аудио видео, CD, электрон мэдээллийн сангийн үйлчилгээг улам боловсронгуй болгохоор төлөвлөөд байна.