(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

Энэ алба нь сургуулийн эдийн засаг, санхүү болон аж ахуйн асуудлыг төлөвлөн зохицуулах, гүйцэтгэлийг хянах, сургалтын ая тухтай орчныг бүрдүүлэхэд хамт олныг зохион байгуулах, ахуйн болон соёлын үйлчилгээний нийт асуудлыг нийтэд нь хариуцаж, нийгэм-эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлын удирдлаган доор ажиллана. 

Энэ алба нь сургуулийн санхүү-эдийн засгийн холбогдолтой хэтийн ба өнөөгийн бүхий л асуудлыг хариуцан шийдвэрлэж, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх зорилготой. Энэхүү албаны ажлын хүрээнд:

  • Сургуулийн санхүүгийн болон нягтлан бодох бүртгэл, төлбөр, тооцооны ажлыг хариуцан эрхлэх;
  • Оюутны сургалтын төлбөрийг барагдуулах ажлыг гардан гүйцэтгэж, тооцооны биелэлтэд хяналт тавих;
  • Төрийн сангийн гэрээгээр суралцдаг оюутнуудын гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;
  • Төсвийн болон өөрийн орлого, зарлагын байдлыг тооцож, багш, ажилчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг тухай бүр тооцон олгох;
  • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын төслүүдийг холбогдох удирдлагаар батлуулан, санхүүжилт хөрөнгийн эх үүсвэрийг гаргах;
  • Сургуулийн эд, аж ахуйн  бүртгэл, тооцоог хөтлөж, тогтмол хяналт тавьж ажиллах зэрэг санхүү, эдийн засгийн чухал асуудлууд хамрагдаж байна. 

Мөн энэхүү албаны харъяалалд номын сан, хэвлэлийн студи болон нийтлэг үйлчилгээний төвийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах асуудал шууд хамрагдана.