(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

Сургалтын бүх шатны үйл ажиллагааг Сургалт мэдээллийн албанаас удирдан зохион байгуулдаг. Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөөг олон улсын жишигт ойртуулан уян хатан хувилбарт шилжүүлж, оюутан залуусын бие даасан ажиллагааг идэвхижүүлэхэд чиглүүлэх
  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн логик уялдааг сайжруулж, агуулгыг гүнзгийрүүлэх замаар шинжлэх ухааны цэгцтэй мэдээллээр хангах бололцоог бүрдүүлэх
  • Багш гагцхүү чиглүүлэгч үүрэг гүйцэтгэж, харин оюутан бие дааж мэдлэг эзэмшигч байх шавь төвт сургалтын хэлбэрт алхам алхамаар шилжих бодлогыг дэс дараалалтай хэрэгжүүлэх
  • Сургалт-судалгааны дээд сургууль болоход шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх зэрэг чухал ач холбогдол бүхий ажлууд багтана.

Мөн сургалтын зорилго, зорилт, агуулгыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, хэрэглэгдэхүүн, хэрэгслийг оновчтой сонгох, үнэлгээ дүгнэлт, судалгаа шинжилгээг хослуулан хийх тухай цогц асуудал бол сургалтын технологи юм. Энэ талаар сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлээс нэрлэвэл: 

  • Багц цагийн тогтолцоо төлөвшиж, оюутан нь хичээл, багшаа сонгох боломж нэмэгдсэнээр дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааны зохицуулалт сайжирсан;
  • Өөрийн сургалтын чиглэлээр сургалтын агуулгыг стандартчилан баталгаажуулж,  сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг бүрэн шинэчилж, “Оюутны гарын авлага”-д оруулан нийтийн хүртээл болгосон;
  • Хичээлийн жил бүр холбогдох дээд байгууллагын тайлан, мэдээг цаг тухайд гаргаж, элсэлт, төгсөлтийн ажлын тайланг нэгтгэж, нэгдсэн системд суралцагсдын мэдээллийг архивлан хадгалах болсон;
  • Сургалтын тогтолцоонд дэвшил гарч, бакалавр, магистрын сургалтын чанар дээшилж, зайн сургалт явуулж эхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн юм.

Сургалт, мэдээллийн албаны ойрын зорилт

Төрөөс дээд боловсролын талаар баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан ойрын хугацаанд:

  • Сургалтын агуулга, хичээлийн хөтөлбөрүүдийг олон улсын жишигт хүргэх;
  • Сургалт, судалгааны ажлын нэгдлийг бүрэн хангаж, магистрын судалгааны чиглэлийг өргөтгөж, агуулгыг шинэ түвшинд гаргах;
  • Дээд боловсролын мастер төлөвлөгөөтэй уялдуулан Э-сургалтын технологийг тууштай нэвтрүүлэх
  • ACBSP-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур, стандартуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна.

Дотоодын болон Олон улсын магадлан итгэмжлэлийн хүрээнд, баримтлаж буй бодлого, сургалтын үйл явцын шинэчлэлтэй уялдуулан хичээлүүдийн сургалтын агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг бүрэн шинэчилсэн нь оюутан суралцагчдын оюуны эрэлт хэрэгцээ, сонирхолд бүрэн нийцсэн болно. Мөн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүд  харилцан уялдаа холбоо сайтай, анги дээшлэх тусам оюуны чадавхи, бие даасан ажиллагаа илүү шаардсан, ирээдүйд эзэмших мэргэжилд чиглүүлсэн логик  дараалалтай болсон байна.

Өөрийн сургуулийн сургалтын үйл ажиллагааг улам шинэ шатанд гаргахын тулд оюутан суралцагчид өөрийн боловсролоо дээшлүүлэх, өргөн мэдлэг эзэмших зорилгодоо орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг өндөр түвшинд ашиглах чадвартай суулгах асуудалд сургууль, багш нарын зүгээс онцгой анхаарч байна. Мөн мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгыг тогтмол баяжуулж, сэдэвчилсэн төлөвлөгөөний хэрэгжилтэнд нарийн хяналт тавих ажлыг тогтмол сайжруулан ажиллаж байна.