ЭЗҮДС Тайваний их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эхлэл
http://mnue.edu.mn/oyutan1.JPG

Судалгаа шинжилгээ

Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Тайваний их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд эдгээр сургуулиудтай хамтран Бакалаврын 2+2 болон Магистрын 1+1 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр ЭЗҮДС-ийн оюутнууд Тайваний нэр хүндтэй их сургуулиудад бизнесийн эрдмийн зэрэг хамгаалах, шилжин суралцах боломжтой болж байна.