(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль нь Герман-Америк-Монголын материаллаг болон оюуны хамтын хөрөнгө оруулалтаар анх 1999 онд байгуулагдсан.

Манай сургууль Австрали, Америк, Герман, Малайзи, Сингапур, Орос, Хятад, Солонгос, Тайвань зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, зохих шаардлага хангасан оюутнуудыг эдгээр орнуудын сургуулийн баклавр, магистрантур, докторантурын сургалтанд зуучлах, шилжүүлэн суралцуулах, англи, хятад, орос, солонгос хэлний сургалт явуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Олон улсын Дээд боловсролын стандартын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, ахисан түвшинд хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, Америкийн ACBSP байгууллагын магадлан итгэмжлэлт тус их сургуулийн эрдмийн өргөөний гэгээн үүд бүх залуусын өмнө нээлттэй байна.

Өнгөрсөн хугацаанд тус сургууль нь өдөр, орой, эчнээ сургалтын хэлбэрээр, 11 мэргэжлээр сургалт явуулж ирсэн ба эдийн засаг, менежментийн чиглэлээр төрөлжсөн сургалт явуулдаг. Мөн ЭЗҮДС-ийн багш нар “Эдийн засгийн онол”, “Эдийн засгийн мэдээлэл зүй” зэрэг 30 гаруй төрлийн сурах бичиг, гарын авлагыг их, дээд сургуулиудын багш, оюутнуудад зориулан хэвлүүлжээ.

Онцлог, сургалтын үйл ажиллагаа

Манай сургуулийн дээд боловсрол олгох сургалт нь өдөр, орой, эчнээ гэсэн хэлбэртэй байна. 

Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь мэргэжил, сургалтын чиглэл, түвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан  сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. Орой, Эчнээ хэлбэрийн сургалтын хичээлийн жилийн эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөө буюу холбогдох журмын дагуу зохицуулна.

Суралцагчид суралцах хугацаандаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багшийн болон тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг хийдэг ба энэ нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. 

Сургалтын давуу талууд:

1. Сургалт-судалгаа хосолсон.

2. Гадаад хэлний мэдлэгт суурилсан.

3. Нийгэм, эдийн засаг, менежмент зэрэг төрөлжсөн сургалттай

4. Мэргэшүүлэх хичээлүүдийг онол, практикийн өндөр туршлагатай багш нар заадаг.

5. Бүх сургалтын хөтөлбөрүүд нь ACBSP-д магадлан итгэмжлэгдсэн.

6. Сургалтын чанарт суурилсан сургалтыг хэрэгжүүлдэг.

7. Ажлын байраар хангадаг.

8. Бакалаврын 2+2 болон магистрын 1+1 хөтөлбөртэй.

9. Гадаадын хөрөнгө оруулалттай анхны дээд сургууль.

 

 sambar 1 1    sambar 1 1
     
 sambar 1 1    sambar 1 1