(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

- 1990-ээд оны дундуур хуралдсан Монголд Хандивлагч Орнуудын Зөвлөгөөнд оролцогч Америк, Германы зарим байгууллага, хүмүүсийн санал, санаачлагаар эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр Монгол орны өнөө ба ирээдүйд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг, гадаадын хөрөнгө оруулалттай дээд сургууль байгуулахаар шийдвэрлэсэн юм.

-  2002 онд Монголын Менежментийн холбооны гишүүн байгууллага болсон.

- Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн 2005 оны 6 сарын 23-ны өдрийн хуралдаанаар 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.

- Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 сарын 10-ны өдрийн хуралдаанаар 10 жилийн хугацаатай хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.

- 2011 оны 10-р сард Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагын гишүүн сургуулиар элссэн.

- 2012 онд БСШУЯ-гаар гурав дахь удаагаа аттестатчилагдав.

- 2016 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагын магадлан итгэмжлэл авсан.