(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

“Залуу лидер” манлайлагч оюутнуудын клубын товч танилцуулга

ЭЗҮДС-ийн багш нар ирээдүйн шилдэг санхүүчийг бэлтгэх, нэгтгэх зорилгоор санхүүч оюутны клубыг албан ёсоор “Залуу Лидер” нэртэйгээр байгуулсан. 

Эрхэм зорилго

ОЮУНЛАГ ОЮУТАН- ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН

Клубын зорилт

Клуб нь гишүүддээ дараахь салбаруудын хүрээнд онолын болон практик мэдлэг олгох зорилттой. 

  • Эдийн засаг
  • Санхүүгийн зах зээл
  • Бизнес /төсөл бичих/
  • Санхүүгийн удирдлага
  • Илтгэх урлаг

Алсын хараа

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх олон талын мэдлэг чадвар бүхий боловсон хүчин болох.

Онцлог: Гишүүддээ алсын хараатай, оюутан төвтэй мэдлэг, чадвар олгох дээр суурилна.

Үнэт зүйлс

  • Хүндлэл ба хариуцлага
  • Багийн ажиллагаа
  • Бүтээлч чанар

Бүтэц, зохион байгуулалт

Клуб нь гишүүдийн зөвлөл, координатор, сургалтын хэсэг, Маркетинг & IT хэсэг, хүний нөөц, судалгаа шинжилгээний хэсэг бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Клубын үйл ажиллагааны чиглэл

Энэхүү клуб нь ЭЗҮДС-ийн 20 оюутны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд жил бүр шинээр гишүүн элсүүлж залгамж халаагаа бэлтгэн цаашид үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар байх болно. Тус клуб  нь сурч мэдэх эрмэлзэлтэй, хамгийн гол нь өөрсдийн сурч буй зүйлсээрээ дамжуулан эх орондоо ихийг хийж бүтээх хүсэлтэй ирээдүйн манлайлагч оюутан залуус элсэн ордог.