(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

"Reform" англи хэлний клубын зорилго

ЭЗҮДС-н оюутан залуусыг ирээдүйн чадварлаг, оюунлаг боловсон хүчин болгохын тулд мөн харилцан туршлага солилцох, өөрсдийн мэдсэн сурснаа нөхөдтэйгөө хуваалцах зэргээр танхимын бус аргаар англи хэлний сурах чадварыг сайжруулах, хүсэл сонирхлыг нь идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Z 2 1

Үндэслэл

Монгол улсын албан ёсны хоёрдогч хэл болох англи хэл сурах нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн “Англи хэлний клуб”-ын үйл ажиллагааг эхлүүлж байна.

Үйл ажиллагааны онцлог

Ярианы түвшинд явуулна.

Хамрах хүрээ

Тус клубын үйл ажиллагаанд ЭЗҮДС-ийн бакалавр, магистрын ангийн англи хэл сурах хүсэл сонирхолтой бүх оюутан залуус хамрагдах боломжтой.

Оролцогчдод тавигдах шаардлага

  • Клубт хамрагдсан оюутнууд тус сургуулийн оюутан байх
  • Албан ёсоор бүртгүүлэн дугуйланд суралцах гэрээгээ байгуулах

Зохион байгуулагчид

ЭЗҮДС-ийн англи хэлний багш нар болон шилдэг оюутан, сургагч багш нар