Мэдээ
Мэдээ

 

                    ACBSP

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

 

  • Бизнесийн удирдлага хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Бизнесийн компаниудад бизнесийн удирдахуйн ухааны онол арга зүй, мэдлэг ур чадвар нэн тэргүүний зайлшгүй амин чухал хүчин зүйл болоод байна. Учир нь зах зээлийн өрсөлдөөн ширүүн тэмцэл ихтэй энэ эрин үед бизнесийн компаниуд хэрэглэгч зах зээлээ хадгалж үлдэх, урт хугацаанд тогтвортой өсөлт өндөртэй ажиллахад бизнесийн удирдлагаар мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа мэргэшүүлэх мэргэжилтэнд зах зээлийн эдийн засгийн ажиллах байгууллагын үйл ажиллагааны агуулга, түүнийг удирдах үйл явцын мөн чанарыг ойлгуулах ба орчин үеийн менежментийн олон улсын болон өөрийн орны онол практикийн асуудлыг танилцуулж ойлгуулах ба менежментийн сэтгэлгээтэй болгох, түүнчлэн төсөл хөтөлбөр боловсруулах дадал чадвар эзэмшүүлэх.

Хөтөлбөрийн зорилт:

  • Маркетинг, менежментийн талаарх үндсэн ойлголтод тулгуурлан төслийн менежментийг хэрхэн зөв зохистой, үр дүнтэй хийх талаарх мэдлэгийг дээшлүүлэх

  • Нийгэм болон бизнесийн салбарын эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж үнэлэлт дүгнэлт хийх чадварыг сайжруулах

  • Нийгмийн болон бизнесийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг бие даан гүйцэтгэх дадал чадварыг эзэмшүүлэх

  • Хамтран ажиллагч болон санхүүжүүлэгч байгууллагуудад өөрийн төсөл хөтөлбөрийн үр ашигтай талыг үнэн зөвөөр ойлгуулах дадал чадварыг эзэмшүүлэх

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Бизнесийн удирдлага мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

 

  • Эдийн засаг хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт үндсэндээ шувтарч, улс орны эдийн засгийн хөгжлийн явц тэнцвэржих, эдийн засгийн өсөлт бий болж тогтворжих бодитой үйл явц өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд улсын болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн чиглэлийг оновчтой зөв тодорхойлох шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго:

  • Бизнесийг өргөжүүлэх, салбарлуулан хөгжүүлэх, шинээр бизнес эхлэхэд бизнесийн орчноор дамжуулан холбоотой төслүүдийг оролцогчдын туршлага мэдлэг, санал төсөөлөл дээр үндэслэн тодорхойлох

  • Орон нутгийн бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэгтгэх замаар хөгжлийн алсын хараа, нийтлэг зорилгоо стратегийн хэлбэрээр нэгтгэн тодорхойлох

  • Орон нутгийн эдийн засгийн хөгжлийн дэвшлийг хангах, өсөлт бий болгох, олон нийтийн бүтээлч оролцоо, хувь нэмрийг өргөжүүлэхэд оролцогчдыг хөтлөх хэрэглүүр болох талаас нь стратеги төлөвлөлтийг таниулан ойлгуулах

  • Хамтач уур амьсгалыг бэхжүүлж, нээлттэй, ажил хэрэгч байдлыг хангах, эдийн засаг, бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад мэдрэмжтэй орчинг бүрдүүлэх зэрэг болно.

Хөтөлбөрийн зорилт:

  • Нийгэм болон бизнесийн салбарын эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж үнэлэлт дүгнэлт хийх чадварыг сайжруулах

  • Нийгмийн болон бизнесийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг бие даан гүйцэтгэх дадал чадварыг эзэмшүүлэх

  • Хамтран ажиллагч болон санхүүжүүлэгч байгууллагуудад өөрийн төсөл хөтөлбөрийн үр ашигтай талыг үнэн зөвөөр ойлгуулах дадал чадварыг эзэмшүүлэх

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Эдийн засаг мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

 

  • Худалдаа хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Гадаад худалдааны онол арга зүйн суурь мэдлэг, түүнтэй холбоотой төрийн бодлого, чиглэл, эрх зүйн үндсийг эзэмшиж гадаадын хөрөнгө оруулалтын мөн чанар, ач холбогдол, хэлбэр, үр ашгийг тодорхойлох аргачлалыг системчлэн судалж олон улсын хэмжээний болон аж ахуйн байгууллагуудын хүрээнд явагдах бизнесийн гэрээ хэлцэл, тэдгээрийг байгуулах хууль эрх зүйн орчныг гаалийн байгууллагын үйл ажиллагаа , онцлогтой уялдаа холбоотой судлаж эзэмшсэн мэргэжилтэн болоход оршино.

Хөтөлбөрийн зорилго:

Орчин үеийн шаардлагад нийцсэн, өндөр мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвар сайтай, бүтээлч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн зорилт:

  • Гадаад хэлний өндөр мэдлэгтэй

  • Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн

  • Багаар хамтран ажиллах ур чадвартай

  • Шинийг санаачлагч

  • Онолын бүрэн төгс мэдлэгтэй

  • Дадлага туршлагатай

  • Мэргэжлийн ёс зүй өндөр

  • Албан харилцаа болон бичгийн ур чадвар сайтай

  • Манлайлах арга барил эзэмшсэн

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Гадаад худалдаа гаалийн мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ. Мөн Монгол улсын стандартад /MNS 5323-59: 2008/ “Гадаад худалдаа гаалийн удирдлага”-ын чиглэлийн бакалаврын боловсролын агуулгад тавигдах шаардлагыг хангах болно.

 

  • Маркетинг хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Аливаа байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ маркетинг байдаг. Төрийн болон төрийн бус аль ч байгууллагын оршин тогтнох эх үндэс нь хэрэглэгчид зах зээл. Хэрэглэгч зах зээлийг бий болгож байдаг, тогтоож барьж байдаг арга ухаан ямарч байгууллагад ус агаар шиг үгүйлэгдэж байдаг.

Манай орны хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортоор хангаж байгаа бөгөөд импортлогч орнуудын компаниудтай өрсөлдөх болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлхэд маркетингийн онол арга зүй, мэдлэг ур чадварыг эзэмшсэн бизнесийн удирдлагын маркетерч нэн чухал байгаа юм.Тийм ч учраас бид энэхүү ур чадвар бүхий маркетингийн мэргэжилтэнг бэлтгэх шаардлагатай гэж дүгнэж үзэж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Маркетингийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа мэргэжилтэнд байгууллагын үйл ажиллагааны зах зээл, түүний мөн чанарзах зээлийг удирдах үйл явцын мөн чанарыг ойлгуулах ,орчин үеийн маркетингийн онол практикийн асуудлыг танилцуулах ба маркетингийн сэтгэлгээтэй болгох, түүнчлэн төсөл хөтөлбөр боловсруулах дадал чадвар эзэмшүүлэх.

Хөтөлбөрийн зорилт:

  • Маркетинг,түүний үндсэн ойлголтод тулгуурлан байгууллагынмаркетингийн менежментийг хэрхэн зөв зохистой, үр дүнтэй хийх талаарх мэдлэгийг дээшлүүлэх

  • Нийгэм болон бизнесийн салбарын эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж үнэлэлт дүгнэлт хийх чадварыг сайжруулах

  • Зах зээлийн хандлага, төлөв байдалд иж бүрэн шинжилгээ хийх

  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Маркетинг мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

 

  • Менежмент хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Бизнесийн компаниудад бизнесийн удирдахуйн ухааны онол арга зүй, мэдлэг ур чадвар нэн тэргүүний зайлгшүй амин чухал хүчин зүйл болоод байна. Учир нь зах зээлийн өрсөлдөөн ширүүн тэмцэл ихтэй энэ эрин үед бизнесийн компаниуд хэрэглэгч зах зээлээ хадгалж үлдэх, урт хугацаанд тогтвортой өсөлт өндөртэй ажиллахад бизнесийн удирдлагаар мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа мэргэшүүлэх мэргэжилтэнд зах зээлийн эдийн засгийн ажиллах байгууллагын үйл ажиллагааны агуулга, түүнийг удирдах үйл явцын мөн чанарыг ойлгуулах ба орчин үеийн менежментийн олон улсын болон өөрийн орны онол практикийн асуудлыг танилцуулж ойлгуулах ба менежментийн сэтгэлгээтэй болгох, түүнчлэн төсөл хөтөлбөр боловсруулах дадал чадвар эзэмшүүлэх.

Хөтөлбөрийн зорилт:

  • Менежментийн талаарх үндсэн ойлголтод тулгуурлан төслийн менежментийг хэрхэн зөв зохистой, үр дүнтэй хийх талаарх мэдлэгийг дээшлүүлэх

  • Нийгэм болон бизнесийн салбарын эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж үнэлэлт дүгнэлт хийх чадварыг сайжруулах

  • Нийгмийн болон бизнесийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг бие даан гүйцэтгэх дадал чадварыг эзэмшүүлэх

  • Хамтран ажиллагч болон санхүүжүүлэгч байгууллагуудад өөрийн төсөл хөтөлбөрийн үр ашигтай талыг үнэн зөвөөр ойлгуулах дадал чадварыг эзэмшүүлэх

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Менежмент мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

 

  • Төрийн захиргааны удирдлага хөтөлбөр:

Хөтөлбөрийн үндэслэл:

Төрийн захиргааны онолын суурь үзэл баримтлалуудад үндэслэгдсэн сонгодог хандлагууд ба захиргааны удирдлагын үндсэн үүрэг, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо, захиргааны бүтэц, зохион байгуулалт, захиргааны удирдлагын үндсэн асуудлууд, дэлхийн болон Монголын захиргааны ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаарх суурь мэдлэгийг оюутан суралцагчдад болон төрийн алба хашиж байгаа мэргэжилтэнд олгох нэн шаардлагатай болж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Төрийн бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл явцын талаар системтэй мэдлэг, ур чадвар эзэмших, түүний үзэл баримтлалуудын тухай болон шийдвэрлэх асуудлыг тодорхойлох, бодлогын зорилтуудыг томъёолох, бодлогын хэрэгжилтийг төлөвлөх, зохицуулах, хняалт шинжилгээ, үнэлгээ хийх онол практик эзэмшинэ.

Хөтөлбөрийн зорилт:

  • Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн

  • Багаар хамтран ажиллах ур чадвартай

  • Онолын бүрэн төгс мэдлэгтэй

  • Дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэх

  • Төрийн албан хаагчийн өндөр ёс зүйтэй

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Нийтийн удирдлага/төрийн захиргаа/-ын мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

 

  • Нягтлан бодох бүртгэл хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Энэхүү хугацаанд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн чухал хөтөлбөр стандарт арга аргачлалыг өөрийн хөрсөнд нутагшуулан нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд болоод бизнесийн бүхий л салбарт хэрэгжүүлж байна. Аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн системд оруулж харилцагч байгууллагууд болоод татварын алба, хөрөнгө оруулагчдын хоорондын үйл ажиллагааны ойлголцлыг нэмэгдүүлж, хууль эрх зүйн хүрээнд санхүү бүртгэлийн ажиллагааг хөтлөх шаардлага гарч ирж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын болоод дотоодын аж ахуйн нэгж корпорациудын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг эмх цэгцтэй хөтөлж, санхүүгийн тайлангийн шинжилгээг өндөр түвшинд эзэмшсэн НББОУСтандартыг ягштал баримтладаг хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилготой.

Хөтөлбөрийн зорилт:

  • Багаар хамтран ажиллах чадвартай

  • Харилцааны ур чадвар эзэмшсэн

  • Итгэл даах чадвартай

  • Хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй

  • Бүртгэлийн үйл ажиллагаа нь эмх цэгцтэй

  • НББОУСтандартыг баримталдаг

  • Онолын бүрэн мэдлэгтэй

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын болоод практикийн мэдлэг, хууль эрх зүйн мэдлэг албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, бусадтай харилцах ур чадвар нь гадаад дотоодын аль ч байгууллага бизнесийн салбарт санхүү бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай хөтлөн явуулж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, биеэ даасан хариуцлагатай мэргэжилтэн болон төлөвших нь энэхүү хөтөлбөрийн үр дүнд хүрч болох үр дүн юм.

 

  • Олон улсын харилцаа хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал, түүхий эдээс хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчилж, төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, тодорхой салбарт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төрийн харилцаа, дипломат үйл ажиллагааг чиглүүлж, улмаар гадаад харилцааг эдийн засагжуулах, нэгдсэн бодлогоор төлөвлөх, хэрэгжилтийг хангах асуудал нэн чухал болоод байна. Иймээс олон улсын стандартад нийцсэн олон улсын улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна гэж үзэж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Монгол улсын гадаад бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцааны үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай, олон улсын харилцааны улс төр, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, дээд боловсролтой, дипломат үйл ажиллагааны дадал чадварыг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн зорилт:

  • Гадаад хэлний өндөр мэдлэгтэй

  • Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн

  • Багаар хамтран ажиллах ур чадвартай

  • Дипломатч

  • Онолын бүрэн төгс мэдлэгтэй

  • Дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Олон улсын харилцааны мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон гадаад дотоодын аль ч байгууллагад ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ. Мөн Монгол улсын стандартад/МNS 5323-59: 2008/ “Олон улсын харилцаа”-ны чиглэлийн бакалаврын боловсролын агуулгад тавигдах шаардлагыг хангах болно.

 

  • Санхүү, банк хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны хөтөлбөр мөн бөгөөд “Банкны эдийн засаг, ня-бо” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго:

"Байнга өөрчлөгдөж буй орчны практик шаардлагад нийцсэн өндөр чанартай банк санхүүгийн суурь мэдлэг, гадаад хэлний өндөр мэдлэг чадварыг оюутанд олгож, банкны эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр ажиллах, арилжааны банкны өдөр тутмын үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх өндөр чадвартай дээд боловсролтон бэлтгэх.

    1. Хөтөлбөрийн зорилт:

  • Гадаад хэлний өндөр чадвартай

  • Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн

  • Багаар хамтран ажиллах ур чадвартай

  • Онолын болон практик бүрэн төгс мэдлэгтэй

  • Дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны эзэмших онолын мэдлэг, хэлний мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны болон хамтран ажиллах ур чадвар болон Банк болон ББСБ-д ажиллах, судалгаа төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх бие даасан чадварыг эзэмшүүлэх нь хөтөлбөрийн үр дүн гэж үзнэ.

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР 

 

  • Бизнесийн удирдлага хөтөлбөр

Хөтөлбөрийн үндэслэл:

Бизнесийн компаниудад бизнесийн удирдахуйн ухааны онол арга зүй, мэдлэг ур чадвар нэн тэргүүний зайлшгүй амин чухал хүчин зүйл болоод байна. Учир нь зах зээлийн өрсөлдөөн ширүүн тэмцэл ихтэй энэ эрин үед бизнесийн компаниуд хэрэглэгч зах зээлээ хадгалж үлдэх, урт хугацаанд тогтвортой өсөлт өндөртэй ажиллахад бизнесийн удирдлагаар мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго:

Магистрын сургалтад суралцагч нь тухайн мэргэшлийн хүрээнд тодорхой чиглэлээр гүнзгийрэн мэргэших бөгөөд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа хийх мэдлэг, арга зүй эзэмшинэ.

Хөтөлбөрийн зорилт:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд төлөвлөх, удирдах, зохион байгуулах, манлайлах, шийдвэрийн үндэслэл боловсруулах, шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хянах, өөрчлөлт шинэчлэлт хийх.
  • Байгууллагын гадаад, дотоод нөхцөл байдалд үнэлэлт өгч, зорилго зорилтуудыг зөв тодорхойлох
  • Бизнесийн болон стратегийн төлөвлөгөө боловсруулах, түүний иж бүрдлүүдийг тодорхойлох

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн:

Эдийн засгийн асуудлыг зохион байгуулах, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, төлбөр тооцоо, даатгалын үйл ажиллагаа эрхлэх, нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, үнийн болон зах зээлийн судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж корпорацийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж болно.

 

                                   

                                                                                                                                                            

                                                              

MEDIA AND ECONOMY

"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА ЭДИЙН ЗАСАГ"

хамтарсан төслийн гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов. 2018-09-29.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтын хугацаа 13:40 минут хүртэл үргэлжлэх бөгөөд их, дээд сургуульд элсэн суралцах хүүхэд бүр энэ шалгалтыг өгч, бусад 10 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ авна.
эр утгаараа энэ шалгалт эхний бөгөөд хамгийн их хариуцлага шаардсан шалгалт гэж хэлж болно.

Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Тайваний их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд эдгээр сургуулиудтай хамтран Бакалаврын 2+2 болон Магистрын 1+1 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр ЭЗҮДС-ийн оюутнууд Тайваний нэр хүндтэй их сургуулиудад бизнесийн эрдмийн зэрэг хамгаалах, шилжин суралцах боломжтой болж байна.

Малайз улсын Пенанг хотод ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулж байна.
Тус тэмцээнд найман орны 98 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож байна. Тэмцээний гурван төрлийн дараах байдлаар манай тамирчид зургаан медалийн болзол хангаад байна.