(976)-11 343427, 342791, 343129, 99269926, 91118277, 99118484 info@mnue.edu.mn
          
mongolianflag engf4lag

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтын хугацаа 13:40 минут хүртэл үргэлжлэх бөгөөд их, дээд сургуульд элсэн суралцах хүүхэд бүр энэ шалгалтыг өгч, бусад 10 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ авна.
эр утгаараа энэ шалгалт эхний бөгөөд хамгийн их хариуцлага шаардсан шалгалт гэж хэлж болно. Гурав дахь жилдээ авч буй монгол хэл, бичгийн шалгалтын үр дүнд улсын дундаж онооны дүн өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг албаныхан хэлж байсан. Тиймээс энэ жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтад дүн, оноог бичиж баталгаажуулсан батламж хуудас олгохоор болжээ гэдгийг БҮТ-ийнхэн хэлж байна.
Энэ жил нийт 37164 хүүхэд элсэлтийн шалгалт өгө­хөөр бүртгүүлсэн байна. Үүнээс хотод 15123 шалгуулагч, хөдөө орон нутагт 22041 шал­гуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр хувийн бэлтгэлээ базааж байгаа аж. Шалгалт өгөх хүүхдүүд тав­дугаар сарын 15-наас хойш суудлын ху­ваариа хэвлэн авч байгаа.
Өнөөдөр монгол хэл, бичгийн шал­галтаа өгсөн хүүхдүүд маргаашаас эхлэн гу­рван өдөр сонгосон хичээ­лээрээ элсэлтийн шалгалтаа өгнө. Эл­сэлтийн ерөнхий шалгалт гурав хоног үргэлжлээд энэ сарын 19-нд орос хэлний хичээлээр өндөрлөнө.
Эл­сэгч­дэд мэдээлэл дуулгахад, 2016 оны эл­сэлтийн ерөнхий шал­галтын жу­рамд монгол хэл, англи хэл, орос хэлний шал­­галтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөө­рөмжийг бүрэн суу­ри­л­уулж дууссан.
Гэ­сэн ч Улаанбаатар хотын шал­галтын бай­руу­дад тавих тоног төхөө­рөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж, шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш товлогдсон тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байна.
Харин дээрх тоног, төхөөрөмжүүдийг хөдөө орон нутагт бүрэн суури­луулж дууссан учраас тур­шилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна гэдгийг БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З. Цолмончимэг хэлж байна.