Мэндчилгээ

     Гадаадын хөрөнгө орууллаттай анхны дээд сургуулийн хамт олон өөрийн үйл  ажиллагаагаа танилцуулж байна. Эдийн засгийн үндэсний дээд сургууль нь Герман – Америк – Монголын материаллаг болон оюуны хамтын хөрөнгө оруулалтаар анх 1999 онд байгуулагдаж,  өөрийн эзэмшлийн хоёр байранд, сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд  үйл ажиллагаа  явуулж байна.

     Манай сургууль Австрали, Америк, Герман, Малайзи, Сингапур, Орос, Хятад, Солонгос, Тайвань зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, зохих шаардлага хангасан оюутнуудыг эдгээр орнуудын сургуулийн бакалавр, магистрантур, докторантурын сургалтанд зуучлах, шилжүүлэн суралцуулах, англи, хятад, орос, солонгос хэлний сургалтанд явуулах ажлыг зохион байгуулж байна.

     Анх “Эдийн засаг – бизнесийн дээд сургууль” нэртэй олон жил үйл ажиллагаа явуулсан тус сургууль сургалтын хүрээгээ улам тэлж энэ оноос эхлэнэ “Эдийн засгийн үндэсний дээд сургууль” болон өргөжлөө.

     Монгол улсын Дээд боловсролын стандартын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, ахисан түвшинд хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, Америкийн ACBSP магадлан итгэмжлэлийн байгууллагын сертификат бүхий тус дээд сургуулийн эрдмийн өргөөний гэгээн үүд бүх залуусын өмнө нээлттэй байна.

     Хүн төрөлхтний хөгжлийн гэрэлт ирээдүй болсон залуус Та бүхний эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай.

Захирал
Шинжлэх ухааны доктор,
Монгол улсын профессор
Санжмятавын Бат

Гадаад хамтын
ажиллагаа эрхэлсэн
зөвлөх профессор
Геро Боне