Үндэсний магадлан итгэмжлэл:

Монголын ард түмэн эртнээс эрдэм, боловсролыг эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд Монгол Улс, манай ард түмний зуун дамнасан олон ололт, амжилтын нэг нь үндэсний боловсролын тогтолцоо юм. Бүх шатны боловсрол иргэддээ хүрэлцээтэй, үр өгөөжтэй байхыг зорьж хөгжиж ирсэн нь өнөөдрийн бидний хөгжил, дэвшлийн үндэс суурь болсон юм.

Манай улсын мэргэжлийн боловсролын салбарт хувийн хэвшлийн анхны сургуулиуд 1 991 оноос үүсэн байгуулагдаж эхэлсэн. Үүнээс дөрөвхөн жилийн дараа буюу 1995 онд магадлан итгэмжлэх асуудал Боловсролын тухай хуульд тусгагдсанаар энэхүү чухал үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл байгуулагдан өнөөдөр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа зөвхөн дээд төдийгүй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг хамран үндэсний тогтолцооны түвшинд төлөвшин бэхжиж, хөгжлийн нэг гол хөшүүрэг болж чадсаныг онцлон тэмдэглэж байна. Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд, сургалтын хөтөлбөрүүд дотооддоо төдийгүй олон улсад магадлан итгэмжлэгдэж эхлээд байна.

Улмаар Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 04 сарын 22-ны өдрийн А/131 тоот тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн “Эдийн засгийн үндэсний дээд сургууль” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь түүхт 20 гаруй жилийн хугацаанд БМИҮЗ-өөр дотооддоо 3 удаа, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон байна./Сертификат оруулах-хавсралтаар явуулна/

2005.06.23

2010.06.10

2016.11.27