Элсэлт:

БШУЯ–ны сайдын “Оюутан элсүүлэх журам”, Их дээд сургуулиудын консерцумын “Оюутан элсүүлэх журам”, ЭЗҮДС-ийн “Оюутан элсүүлэх журам” болон БШУЯ-ны сайдын 2023.03.14-ний өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/97 тоот тушаалыг харгалзан бакалаврын хөтөлбөрт оюутнаа элсүүлнэ.

Жил бүр элсэлтийн комисс болон элсэлтийн журмыг гаргаж мөрдөнө.

1. ЭЗҮДС-ийн элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага

1.1 Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн эхний улирлын сургалтын болон бусад шаардлагатай хураамж төлсөн хүнийг өдрийн ангид элсүүлнэ.

1.2 Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр эчнээ болон хөрвөх сургалтын хэлбэрээр элсүүлж болно.

1.3 ЭЗҮДС-д оюутнаар элсүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа ЭЗҮДС- ийн мэдээллийн системд бүртгэж, оюутны үнэмлэх олгоно.

1.4 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн ЭЗҮДС-д элсэхийг хүсвэл тухайн мэргэжлийн чиглэлээр өгвөл зохих ерөнхий шалгалттай дүйцэх шалгалт өгсөн тухай тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна.

1.5 Оюутан авьяас, сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургууль болон тус их сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж болно. Шилжилтийн асуудлыг зохих журмын заалтаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцахад тавих гол шалгуур нь сургууль хоорондын кредит харилцан зөвшөөрөх нөхцөл байна.

2. ЭЗҮДС-д Багш,урлагын боловсрол мэргэжлээр элсэгчдэд тавигдах нэмэлт шаардлага

2.1 ЭЗҮДС-ийн “оюутан элсүүлэх журмыг”-ыг баримтлах

2.2 Багш ,урлагийн боловсролын ангид элсэх элсэгчдийн чадварын шалгалтыг жил бүр элсэгчдийн ур чадварыг авч элсүүлэх

2.3 Элсэгчдийг 440-өөс дээш суурь оноотой бол элсүүлэх

2.4 Олон улс, улс, хотын хэмжээнд урлагийн аль нэг төрөлд амжилт гаргасан суралцагчийг элсүүлэх

2.5 Урлагийн чиглэлээр авьяасаа хөгжүүлэн суралцсан болон төрөлжсөн сургалт дүүргэсэн суралцагчийг элсүүлэх

2.6 Элсэгчийн намтар (CV) бичих

2.7 Оюутнаа сонгон авч шалгаруулахдаа дараах үе шатыг дамжина.

Нийт элсэгчдийг онлайн болон танхимаар бүртгэл хийнэ.
Босго онооны жагсаалт гаргана.
Анги хуваарилалт, дүүргэлт хийгдэнэ.
Ур чадварын шалгалт авч, мэдээллийн системд бүртгэнэ.
Элсэгчдийн захирлын тушаал гаргана.
Шинэ оюутныг чиглүүлэх хөтөлбөрт хамруулна.