Хоёр:Сургалтын орчин

Сүүлийн жилүүдэд сургалтын орчны тухай их яригдаж, эрдэмтэн, судлаач, сургалтын байгууллагын менежерүүд энэ асуудалд анхаарлаа хандуулах болжээ. Сургалтын орчны талаарх ойлголт, судалгаа 1950-иад оноос хойш шинжлэх ухааны үндэслэлтэй судлагдах болсон бөгөөд эхэн үедээ сургалтын мате¬риаллаг орчинг голлодог байсан бол сүүлдээ сургалтын сэтгэл зүйн ба үйлчилгээний орчныг хамааруулан авч үздэг болсон билээ. Хэрэглэгчид боловсролыг хэрэгтэй газар, хэрэгтэй үедээ, боломжийн хэлбэрээр эзэмшихийг хүсдэг болсон өнөө үед зөвхөн анги танхим, сургуулийн хэлбэрээр боловсрол олгох орчны тухай бус, боловсролыг нээлттэй эзэмших орчин, боломжийн талаар ч анхааран үзэх шаардлага бий болж байна. Манай сургуулийн сургалт, түүний үйл ажиллагаанд гадаад орчны нөлөөлөл харьцангуй таатай /эерэг/ гэж үзэж байгаа бөгөөд сургалтын дотоод орчинг бүрдүүлэхэд цаг ямагт анхаарч ирсэн. Сургуулийн дотоод орчин нь суралцагчдад сэтгэл зүйн болон оюуны чадамжаа нээн, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралд хэрэгцээтэй дадал, чадварыг эзэмших, сурах таатай нөхцлийг бүрдүүлэх, тэдний эрхийг хамгаалах боломж бүрдүүлнэ. Сургалтын орчны бүрдэлтэд санхүү, материал, хүн хүч, сургалтын арга технологи зэрэг сургуулийн үйл ажиллагаанд холбогдох нөөц, хүчин зүйлсүүд орж байгаа юм.Нийт суралцагчдад ”Оюутан бүс”-ийг нээж чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулж байгуулсан.

Сургалтын материаллаг орчинд:

Сурах сургах нөхцөл; (үүнд сургуулийн анги танхим, барилга байгууламж, гэрэлтүүлэг, агааржуулалт, дулаан, чийгийн хэмжээ, номын сангийн хүртээмж хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м)-Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургалтын тараах болон үзүүлэн таниулах материал, хөтөлбөр, төлөвлөгөө, модель, макет г.м)-Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр зохих түвшинд хангаж байгаа гэж үзэж байна.

БХБ-ийн суралцагчдад зориулж 450 хүний багтаамжтай “Залуус театр”, мэргэжлийн дуу бичлэгийн студи болон мэргэжлийн кабинетыг байгуулан ажиллаж байна.