-Танай сургуулийн байршил, хаяг?
Хан –Уул Дүүрэгт 3-р хороо,Чингэсийн Өргөн Чөлөө, Хан –Уул Tower –ын хойд талд.
-Сургалтын төлбөр хэд вэ?
Өдрийн ангийн 1 жилийн төлбөр 2,0 сая төгрөг. Орой эчнээ ангийн 1 жилийн төлбөр 2,3 сая төгрөг. Магистрын ангийн 1 жилийн төлбөр 2,2 сая төгрөг.
-Хэдэн жил суралцах вэ?
Өдрийн ангид 4 жил буюу 8 улирал. 1 улирал 16 долоо хоног үргэлжилнэ.
Орой, эчнээ анги 2-3,5 жил, 4-7 улирал суралцана. Магитсрын анги 1,5-2 жил, 3 улирал суралцаж диплом хамгаалж төгсөнө.
-Оюутанд үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал байдаг уу?
5 ба түүнээс дээш жил сурлагын голч дүн нь 3,9 ба түүнээс дээш суралцсан бол сургалтын төлбөрийн 50% хүртэлх хөнгөлөлт үзүүлэх
Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон суралцагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал/сургалтын төлбөрийг 50-100% чөлөөлөх/
Оюутны зөвлөлийн албанд ажиллаж байгаа оюутнуудыг сургалтын төлбөрийг 20-50% чөлөөлөх
Спортын арга хэмжээ, урлагийн их наадам, англи хэлний олимпиад, хичээнгүй бичигтэн, захирлын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн, үндэсний бахархалт өдөр, мэргэжил сурталчлах өдөрлөгүүдэд амжилт гаргасан, манлайлан оролцсон суралцагчдад сургалтын төлбөрийн 20-50% чөлөөлөх, мөнгөн урамшууллыг жил бүр олгоно.