ЭЗҮДС нь 20 удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилээр тооцвол нийтдээ 4112 төгсөгчийг бэлтгэн гаргаж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.
Эдийн засаг-бизнесийн чиглэлээр дагнасан сургалтаар төрөлжсөн тус сургуулийн төгсөгчид нь нийслэл,дүүрэг, аймаг сумын татвар, даатгалын газрын дарга, мэргэжилтэн, зөвлөхөөр, бизнес худалдааны байгууллагад зөвлөх, ахлах мэргэжилтэн,санхүү, бүртгэлийн хариуцлагатай ажлын байранд алба хашиж байна. Сүүлийн 5 жилд нийгмийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.Багш, хөгжмийн боловсрол, багш, сургуулийн өмнөх боловсрол, багш, бага ангийн боловсрол мэргэжлээр төгсөгчийг бэлтгэн гаргаж байна.