Төгсөгчдийн журам:

1.Төгсөгч нь ЭЗҮДС-ийн зохих журмын дагуу сургуулийн Захирлын тушаалаар элссэн байна.

2.Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн мэргэжлийн салбарын заавал судлах болон сонгон суралцах хичээлүүдийг судлан дээд боловсролын дипломын болон бакалаврын зэргийн болзол хангах шалгалтыг амжилттай өгч зохих багц цагийг цуглуулсан байна.

3.Төгсөгч нь сургалтын төлбөрийн тооцоогүй байна.

4.Төгсөгч нь төгсөлтийн шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн байна.

Төгсөлтийн шалгалт:

1.Төгсөлтийн шалгалтыг ЭЗҮДС-ийн “Төгсөлтийн шалгалтын журам”-ыг баримтлан явуулна.

2.Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн мэргэжлийн салбарын заавал судлах болон сонгон суралцах хичээлүүдийг судлан дээд боловсролын дипломын болон бакалаврын зэргийн болзол хангах шалгалтыг амжилттай өгч зохих багц цагийг цуглуулсан байна.

3.Төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрсийг захирлын тушаалаар баталгаажуулан, шалгалтын комисст хүргүүлсэн байна.

4.Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй болсон тохиолдолд энэ тухай шалгалтын комисс протоколд тэмдэглэх ба үүнийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна.

5. Энэ эрх нь захирлын тушаал гарснаас хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Энэ хугацаа өнгөрвөл 80-аас доош онооны үнэлгээтэй хичээлүүдийн шалгалтын дүнг хүчингүйд тооцох ба 5 жил өнгөрвөл бүх хичээлүүдийн дүнг хүчингүйд тооцно. Энэ хугацаанд төгсөлтийн тухай журамд өөрчлөлт орвол өөрчлөлтийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

Төгсөлтийн баримт бичиг:

1.Тухайн зэргийн сургалтыг амжилттай дүүргэн зохих шаардлагыг биелүүлсэн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, энгэрийн тэмдгийг ЭЗҮДС-ийн Захирлын тушаалаар олгоно.

2.Тухайн зэргийн диплом нь төгсөлтийн шалгалтын комиссын дарга, ЭЗҮДС-ийн Захирлын гарын үсэг, ЭЗҮДС-ийн тамгаар баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна.

3. Тухайн зэргийн диплом нь хавсралттай байх ба хавсралтад суралцах хугацаанд судалсан хичээл, тэдгээрийн багц цаг, сурлагын амжилт, голч дүн ба оноог бичихээс гадна тухайн үеийн дүрэм журамд нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг Сургалтын алба, сургуулийн Захирлын гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

4.Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл зохих хуулийн хариуцлага хүлээнэ.

5.Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн диплом нөхөн олгох бөгөөд энэ нь тусгай журмаар зохицуулагдана.

6. Суралцах хугацаандаа хос мэргэжлийн бүрэн курсыг судлан шалгалтуудыг амжилттай өгч, зохих багц цагийг цуглуулсан бол хоёр дах дипломыг олгож болно.

7.Дээд боловсролын дипломын зэргийг сургалт явуулах тусгай зөвшөөрөлд тусгайлан заагдсан тухайн мэргэжлээр олгоно.

Төгсөлтийн ёслол:

1.Төгсөгчдөд ЭЗҮДС-ийн дипломыг ёслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ёслолын үед сургуулийн Захирлын тушаалыг уншиж сонсгоно.

2.Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, найз нөхөд, эцэг эхийн төлөөлөгчдийг оролцуулан Эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.