Монгол оронд 1980-аад оны төгсгөлөөс эхлэн улс төр, нийгэм-эдийн засаг, оюун санааны бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэл явагдаж, зах зээлийн харилцаа бүхий нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн нь дээд боловсролын системд өмчийн олон хэлбэр шинээр үүсэн тогтнох эрх зүйн таатай орчныг бий болгосон билээ. Бид манай оронд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаад орны компаниудын захиалга, эдийн засаг, санхүүгийн тооцоо судалгаанд үндэслэсэн төсөл боловсруулах, хөгжингүй орнуудын тэргүүний техник, технологийн мэдээллээр дотоодын үйлдвэрлэгчдийг хангах, тэднийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад зуучлах чиглэлээр ажилладаг “Сургалт-судалгааны төв”-ийн хэлбэрээр үйл ажиллагааны анхны гарааг эхэлсэн болно.
Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль Улмаар 1990-ээд оны сүүлчээр хуралдсан “Монголд Хандивлагч Орнуудын Зөвлөгөөн”-д оролцогч зарим гадаадын байгууллага, хувь хүмүүсийн санал санаачилгаар, манай орны өнөө ба ирээдүйд шаардлагатай дээд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх хэрэгцээнээс үүдэн эдийн засаг, санхүү, менежментийн чиглэлийн өндөр боловсролтой, хөрвөх чадвар бүхий залуусыг бэлтгэх гадаадын хөрөнгө оруулалттай анхны дээд сургуулийн үндсийг тавьсан юм.
Энэхүү хамтын шийдвэрийг үндэслэн БСШУ-ны сайдын 1999 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Эдийн засаг-бизнесийн дээд сургууль”(ЭЗБДС) нэртэй анх байгуулагдан өөрийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэхүү нэрийн дор ажилласан жилүүдэд өмнөө тавьсан зорилтуудыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж, ахисан түвшний сургалтын хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөж, сургалтын орчны материаллаг баазыг сайн бэхжүүлж, багшлах боловсон хүчний хангалттай нөөцийг бүрдүүлж, үндэсний магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хоёр удаа амжилттай хангасан.
Улмаар Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 04 сарын 22-ны өдрийн А/131 тоот тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн “Эдийн засгийн үндэсний дээд сургууль” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус сургууль нь сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд бүрэн бэхжиж, хот, дүүргийн хэмжээнд удаа дараалан шилдэг сургуулиар шалгарч, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, бакалавр, магистрын түвшний сургалт явуулдаг, монгол орны боловсролын салбарт өөрийн гэсэн сургалтын чанарлаг орон зайг бий болгосон их дээд сургуулийн нэгэн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий хамт олон болон төлөвшсөөн болно.
Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль (ЭЗҮДС) бол монгол орны хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, тэдний мэргэжил, боловсролыг дээшлүүлэх их үйлсэд ихээхэн хувь нэмрийг оруулж, дээд боловсролын салбарт өөрийн баттай байр суурийг эзэлсэн төрийн бус өмчийн дээд сургуулиудын нэг юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бизнес ба төрийн удирдлага, боловсролын удирдлагын чиглэлээр 3000 орчим бакалавр, магистрын боловсролын зэрэгтэй төгсөгчдийг бэлтгэн гаргасан нь улс орны хөгжилд оруулж буй ЭЗҮДС-ийн үнэтэй хувь нэмэр билээ. Тус сургуулийн үйл ажиллагааны ололт амжилт, сургалтын чанар нь үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар гурван удаа баталгаажсан болно.
Үндэсний магадлан итгэмжлэл. ЭЗҮДС нь байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж Боловсролын Магадлан Nтгэмжлэх Үндэсний Зөвлөл(БМИҮЗ)-өөр 2005, 2010, 2021 онуудад тус тус амжилттай итгэмжлэгдсэн болно. Мөн “Сургуулийн өмнөх боловсролын багш”, “Урлагийн боловсролын багш”, “Бага ангийн боловсролын багш” мэргэжлүүд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдсан. Мөн 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургалтын хөтөлбөрүүдээ шинээр болон ахисан шатны магадлан итгэмжлэлд хамруулах ажлуудыг явагдаж байна.
Олон улсын магадлан итгэмжлэл. Манай сургууль 2012 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгаажуулалтын байгууллага болох ACBSP (Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо)-д гишүүнээр элсэж, 2016 оны 11-р сарын 17-ны өдөр мөнхүү байгууллагаар олон улcaд магадлан итгэмжлэгдсэн. Америкийн Нэгдсэн Улсын (ACBSP) байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бакалаврын зэрэг олгох 7 хөтөлбөр, магистрын зэрэг олгох 2 хөтөлбөрөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг, олон улсын чанарын баталгаажилтыг хангасан сургууль болсон. Үүнд:
2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар эдийн засаг, санхүү, худалдаа, маркетинг, менежмент зэрэг 15 хөтөлбөрөөр бакалаврын, төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, боловсролын удирдлага зэрэг 5 хөтөлбөрөөр магистрын сургалт явуулж, нийт 1500 орчим оюутан суралцаж, гадаадын болон өөрийн орны олон арван эрдэмтэн профессор-багш сургалтын үйл ажиллагаагаа эрхэлж байна. Манай сургуулийг төгсөгчдийн ажлын байраар хангагдсан төлөв нь сүүлийн 5 жилийн дунджаар 80-85 орчим хувьтай, ажил олгогчийн сэтгэл ханамж 100 хувьтай байгаа нь сургалтын үйл ажиллагааны чанарыг илтгэн харуулж байна.
Манай сургууль гадаадын 10 гаруй их, дээд сургууль, сургалтын төв, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, сургалтын технологи, дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, боловсрол олгох үйл явцыг сайжруулах чиглэлээр үндэсний болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.
Иймээс ЭЗҮДС нь Монгол Улсын Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулийн дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын шинэ шалгуур, шаардлагыг хангасан, Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбооны гишүүн, Олон улсын ACBSP байгууллагын чанарын магадлан итгэмжлэлт хамт олон хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн сургалт, судалгаа, боловсролын үйлчилгээний чанарыг амжилттай баталгаажуулсан сургууль болно.