ШҮҮДЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус цэцэрлэг нь 2016 онд Хан-Уул дүүргийн 3-р хорооны 19-р хороолол Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургуулийн харъяа Б байранд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А\657 дугаар захирамжаар 60 хүүхдийн хүчин чадалтай 2 бүлэгтэй анх байгуулагдаж байсан.

Шүүдэр цэцэрлэг нь нийт 9 багш ажилчидтай.

Эрхлэгч-1

Арга зүйч-1

Нягтлан бодогч-1

Багш - 2

Туслах багш-1

Тогооч-1

Манаач-1

Үйлчлэгч-1

2-6 насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдуулж монгол улсад хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.-1

Эдийн Засгийн Үндэсний Дээд сургуулийн СӨБ-ын багш мэргэжлээр суралцаж буй оюутануудыг дадлага хийх нөхцөл боломжоор бүрэн хангаж ажилладаг.

Цэцэрлэгийн эрхэм зорилго:

Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээг хангах

Багш ажилчдын тасралтгүй хөгжлийг хангах

Эцэг эхийн харилцаа холбоог хангах

Цэцэрлэгийн эрхэмлэх зүйл:

Хүүхэд бүрийн уугуул шинж чанар, тэдний сонирхолын дагуу цэцэрлэгийн өргөн хүрээтэй баялаг амьдралд хөгжих боломж олгоно.

Цэцэрлэгийн давуу тал:

Мэргэжлийн туршлагтай бүлгийн багш, туслах багшаар 100% хангагдсан.

Сургалтын орчны стандарт, тохилог таатай орчин нөхцлөөр хангагдсан.

Мэргэжлийн удирдах боловсон хүчинээр хангагдсан.

Анги танхимуудыг бүрэн камержуулсан.

Өдрийн 5-6 удаагийн эрүүл, чанартай цай, хоолтой