АНУ-ын ACBSP нь 1988 онд Канзас мужид бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагджээ. Тухайн үед Америкийн дээд боловсролын 2400 гаруй байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан юм. ACBSP нь 1992 онд USDE-ээр, 2001 онд CHEA-аар хүлээн зөвшөөрөгдсөн нь эдийн засаг бизнесийн чиглэлийн магадлан итгэмжлэх байгууллагуудаасаа анхных нь болсон түүхтэй. 2001 оны байдлаар 47 орны 930 гаруй гишүүнтэй болсон байна. Одоогийн байдлаар Монгол улсын 12 их, дээд сургууль АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбарийн магадлан итгэмжлэлийн зөвлөл / ACBSP/-ээр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү ажиллагаанд БМИҮЗ нь Үндэсний төлөөлөгчөөр оролцон эдгээр сургуулиуд болон ACBSP-г холбон хамтран ажиллахаар санамж бичигт 2014 оны 04 дүрээр сарын 12-нд хоёр тал гарын үсэг зурсан болно.
Эдийн Засгийн Үндэсний Дээд Сургууль АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагат 2014 онд гишүүнээр элсэн, 2017 оны 11 сарын 27 нд Сургууль болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.