Бүтэц зохион байгуулалт

ЭЗҮДС-ийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь мэргэжлийн тэнхим ( төв ), сургалт- судалгааны лаборатори, кабинет байна. Профессорын багт тулгуурласан эрдэм шинжилгээ, сургалтын нэгжийг үүсгэж болно. Үндсэн нэгж нь мэргэжлийн тодорхой чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхлэх, багш судлаачдыг сургаж мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 3.2. Сургууль бүрэлдэхүүндээ туршилт-дадлагын газар, номын сан, хэвлэлийн газар, нийгэм, соёл, үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдтэй байж болно. Нэгжийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн харилцааны хэм хэмжээг ЭЗҮДС-ийг үүсгэн байгуулагчдын хурлаас тогтоож, захирлын тушаалаар баталсан журмаар зохицуулна. /Бүтэц зохион байгуулалтын зураг хавсралтаар явуулна/