Дээд боловсролын тухай хуульд дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэж заасан.
Их, дээд сургуулиудын үндсэн бүтээгдэхүүн нь “ҮЙЛЧИЛГЭЭ” байна. Бид дараах боловсролын үйлчилгээг оюутан суралцагчдаа сургалтаар дамжуулан хүргэдэг байна.
• Сургалтын үйлчилгээ/хичээлийн хуваарь, хичээл сонголт/ • Эрдэм шинжилгээ, судалгаа хийх үйлчилгээ/ЭШХурал зохион байгуулах, судалгаа авах/ • Мэргэшүүлэх үйлчилгээ/Дадлагын ажил зохион байгуулах/ • Номын сангийн үйлчилгээ • Бие бялдрыг хөгжүүлэх үйлчилгээ/биеийн тамир, спортын арга хэмжээ/ • Урлаг уран сайхны үйлчилгээ/урлагийн их наадмыг зохион байгуулах/ • Төгсөлтийн дараах сургалтын үйлчилгээ /магистрын сургалт зохион байгуулах/ • Нийгмийн сайн сайнхны төлөөх үйлчилгээ /марафон гүйлт, хандив өгөх/ • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд чиглэсэн үйлчилгээ /илтгэх урлаг, англи, солонгос хэлний клубийн үйл ажиллагаа/ • 100% цэвэршүүлсэн усаар хангах • хөнгөлөлттэй үнээр үйлчлэх цайны газрын үйлчилгээ • Дотуур байраар хангах үйлчилгээ