Судалгааны баг нь сургуулийн хэмжээнд явагдах бодлогын болон сэтгэл ханамжийн судалгааны ажлуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн сургуулийн захиргааны шийдвэрийн дагуу 3 судлаачийн орон тоотойгоор 2013 онд байгуулагдан судалгааны, шинжилгээний ажлуудыг тодорхой төлөвлөгөөний дагуу явуулж байна.
Эрхэм зорилго:
Олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий сургуулийг цогцлооход чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийхэд оршино.
Зорилго:
ЭЗҮДС-аас явуулах бодлого, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, түүнд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах зэрэг үйл ажиллагааны тухай судалгаа шинжилгээний чанарыг сайжруулахад чиглэнэ.
Үйл ажиллагааны чиглэл :
Тус судалгааны алба нь ЭЗҮДС-ийн үйл ажиллагаа, сургуулийн хүрээнд явагдаж байгаа сургалт болон олон нийтийн ажилд багш, ажилтан , оюутануудын сэтгэл ханамжийг тодорхойлох, түүнчлэн хойшдын үйл ажиллагааны хамрах хүрээ, чанар, ач холбогдлыг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон тодорхой давтамж бүхий төлөвлөгөөний дагуу дараах судалгаануудыг авдаг болно. Үүнд :
• Багш ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа • “Оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа – Орц “ • “Оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа – Гарц “ • Төгсөгчдийн нийгмийн асуудлын судалгаа
• Сургуулийн хэмжээнд явагдаж буй олон нийтийн үйл ажиллагааны чанарын судалгаа/ “Хөгжлийн стратегийг тодорхойлоход оюутан бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “ Оюутны бүтээлийн үзэсгэлэн”, “Урлагийн бага наадам”, “Спортын бага наадам”, “АВС-Англи хэлний баяр” гэх мэт /.
Тус судалгааны алба нь чанартай судалгаа, тооцоолол дээр үндэслэсэн судалгаа, мэдээллийн томоохон санг бүрдүүлэх зорилтыг чиглэл болгон ажиллаж байна. Түүнчлэн тус сургуулийн бусад албад болон клуб, дугуйлангуудтай уялдаа холбоотой ажиллаж бусад судалгааны байгууллагуудтай харилцаа холбоогоо өргөтгөх асуудлаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.