Эрдмийн зөвлөл:

Эрдмийн зөвлөл нь тус сургуулийнэ эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэл, онол арга зүйн түвшин, ач холбогдол үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах, эл ажилд сургуулийнхаа профессор багш нар оюутныг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Энэ зөвлөлийн үндсэн үүргийн онцлогийг:

Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын бодлого, чиглэлийг тодорхойлох

Хичээлийн сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих

Судалгаа, шинжилгээний ажлуудын сэдэв тогтоох, хэвлэгдэх ном, сурах бичгийн чанарт үнэлгээ, дүгнэлт гаргах

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, бодитоор хэрэгжүүлэх асуудал

гэж тодорхойлж болно. Эрдмийн зөвлөл нь дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдэнэ.